Мэдээлэл2026-06-20
ANTA opens a new store at the State Department Store

Спорт хувцас, гутлын олон улсын тэргүүлэх брэнд "ANTA" нийслэлийн хамгийн нэр хүндтэй худалдааны төв болох Улсын Их Дэлгүүрт шинэ салбараа нээхээр боллоо.
Дэлхийн спорт хувцас, гутлын салбарт тэргүүлэгчдийн нэг "ANTA" брэнд 2026 оны 08 сарын 01-нд Улсын Их Дэлгүүрийн 3 давхарт шинэ салбараа нээж, Монголын хэрэглэгчдэд хаалгаа дэлгэнэ.
1991 онд байгуулагдсан "ANTA" нь өнөөдөр гүйлт, сагсан бөмбөг, фитнес бэлтгэл болон өдөр тутмын чөлөөт цагийн (lifestyle) шугамын бүтээгдэхүүнээ дэлхийн олон оронд нийлүүлдэг, "Keep Moving" уриатай дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч юм. Тус брэнд нь олон улсын шигшээ багууд, дэлхийн зэрэглэлийн тамирчидтай хамтран ажилладгаараа нэр хүндтэй.
Шинэ салбарт хэрэглэгчид ANTA-гийн гүйлт, сагсан бөмбөг, фитнес болон өдөр тутмын өмсгөлийн шинэ улирлын цуглуулга, технологийн шийдэлд суурилсан гутлын загваруудаас сонгох боломжтой.