Sustainability
Бидний амлалт
Тогтвортой хөгжил бол OI Partners-ийн үйл ажиллагааны салшгүй үндэс юм. Бид хөрөнгө оруулдаг хүмүүсээс эхлээд сонгон ашигладаг түүхий эд хүртэл үнэ цэнийг хариуцлагатайгаар бүтээж, Circular Innovation-ийг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг бэхжүүлэх, хүртээмжтэй нийлүүлэлтийн сүлжээг төлөвшүүлэхийг зорьдог.
Capra-Cycle болон Capra-Loft санаачилгуудаараа бид хэрэглэгдсэн болон илүүдэл ноолуурыг дахин үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хувиргаж, Монголын ноолуурын circular economy-д бодит хувь нэмэр оруулж байна. Мөн Ноос Ирээдүй-н самнах үйлдвэр болон Nutag Wool-ийн дотоодын ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэнээр түүхий эдийн үнэ цэнийг эх оронд нь шингээж, үндэсний үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг дэмжиж байна.
Sustainable Fibre Alliance (SFA)-ийн түншийн хувьд бид хариуцлагатай бэлтгэн нийлүүлэлт, байгаль орчны хамгаалал, малчин иргэдийг чадавхжуулсан хүртээмжтэй нийлүүлэлтийн сүлжээг тууштай дэмждэг.
Эдгээр санаачилга нь OI Partners илүү хариуцлагатай, тогтвортой, ирээдүйд үнэ цэнэ бүтээх хөгжлийн төлөөх бидний тууштай зорилгыг илэрхийлдэг.
People
Хүн бол OI Partners-ийн хамгийн үнэт хөрөнгө. Бид авьяасыг татах, хөгжүүлэх, урт хугацаанд хамтдаа өсөх орчныг бүрдүүлэхийг байгууллагын амжилтын үндэс гэж үздэг. Өрсөлдөхүйц нөхөн олговор, тасралтгүй суралцах боломж, харилцан хүндэтгэлд суурилсан соёл, хамтын манлайллаар дамжуулан хүн бүр өөрийн бүрэн чадавхыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Win-Win
Тогтвортой үнэ цэнэ нь хамтын амжилтаас бий болдог. Win-Win зарчим нь бидний бүх түншлэл, хамтын ажиллагааны үндэс юм. Бид ажилтан, харилцагч, брэндийн түнш, нийлүүлэгч болон олон нийтэд урт хугацааны харилцан үр өгөөжийг бий болгож, итгэлцэл, шударга хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой өсөлтийг эрхэмлэдэг.
Capra-Cycle™ - Recycled Cashmere
Capra-Cycle™ нь хэрэглэгдсэн болон илүүдэл ноолуурыг дахин боловсруулан шинэ үнэ цэн бүхий, өндөр чанартай бүтээгдэхүүн болгон хувиргадаг манай Circular Innovation санаачилга юм. Ингэснээр байгалийн нөөцийн хэрэглээ, хог хаягдлыг бууруулж, Монголын ноолуурын салбарын илүү тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмждэг.
Recycled outsole
Бид дахин боловсруулсан резин болон бусад материалыг гутлын уланд ашигласнаар анхдагч түүхий эдийн хэрэглээ, үйлдвэрлэлийн хаягдлыг бууруулдаг. Энэхүү шийдэл нь бүтээгдэхүүний бат бөх чанар, эдэлгээг хадгалахын зэрэгцээ илүү тогтвортой, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмждэг.