Мэдээлэл2026-04-01
Café Capr@ Ulaanbaatar

Ой Партнерс компани шинэ амьдралын хэв маягийн орон зай болох Café Capr@-г танилцууллаа. Тус кафе нь Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болсон Хан Тауэр төвд байрлах House of Capra флагшип бутикийн нэг хэсэг бөгөөд Capr@ брэндийн дизайны үзэл баримтлал, тансаг хэв маягийг шингээн бүтээжээ.
Café Capr@ нь кофе, амттан, интерьер, загварын ертөнцийг нэг дор нэгтгэсэн өвөрмөц орон зай юм. Энд зочид Tod's, Bally зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн хүрээлэлд дээд зэрэглэлийн кофе, Италийн уламжлалт десертүүдийг тансаг, тайван уур амьсгалд амтлах боломжтой.
Café Capr@ нь зочдод зөвхөн кофе үйлчлэхээс гадна тансаг амьдралын хэв маягийг мэдрүүлэх, уулзалт, амралт, урам зориг авах орчныг бүрдүүлэхийг зорьдог. House of Capra-ийн онцгой орчин, дэлхийн шилдэг брэндүүдийн сонголт, өндөр түвшний үйлчилгээтэй хослон Café Capr@ нь Улаанбаатар хотын luxury lifestyle соёлын шинэ цэг болж байна.